Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг дахь Гутайн даваа хөмүүл голын эх байгалийн цогцолборт газраас хууль бусаар ашигт малтмал олборлож, алтны баяжмал агуулсан 610 кг чулуу тээвэрлэж байсан үйлдлийг Экологийн цагдаагийн алба илрүүлжээ.
Дээрх үйлдэлд холбогдуулан уг тээврийн хэрэгслийг битүүмжилж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлд хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйлдэлд торгох, зорчим эрхийг хязгаарлах эсвэл хорих ял шийтгэл оногдуулахаар заасан байдаг юм.
ВИДЕО: