Хэнтийн Баян-Овоо сумынхан хүн амын тогтвортой суурьшил, орон нутгийн эдийн засгийн асуудлыг хөндлөө

Хэнтийн Баян-Овоо сумынхан хүн амын тогтвортой суурьшил, орон нутгийн эдийн засгийн асуудлыг хөндлөө

“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд УИХ-ын гишүүн Ч.Анар, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга, Хэнтий аймгийн МАН-ын хорооны дарга Г.Хэрлэнчулуун нараар ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймгийн Баян-Овоо суманд ажиллаж, намын гишүүд, дэмжигчид, иргэдтэй уулзалт хийлээ.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Хэнтий аймгийн МАН-ын хорооны дэд дарга Б.Түмэнбаяр, Баян-Овоо сумын МАН-ын хорооны дарга Ц.Батчулуун, Баян-Овоо сумын ИТХ-ын дарга Д.Ганбаатар нар ажиллав. Уулзалтаар Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, Монгол Ардын намын даргын Е4 стратеги, Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлж буй “Чөлөөлье” санаачилга болон намын үйл ажиллагааг илүү нээлттэй, хүртээмжтэй болгох Enam 3.0 платформын талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.

Баян-Овоо сумын иргэд, намын гишүүдийн зүгээс малчны тухай хуулийн хэрэгжилт, хүн амын тоо болон шилжилт хөдөлгөөний бүртгэл, эрчим хүчний үнийн хөнгөлөлт, боловсролын тогтолцоо, тэтгэврийн хэмжээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэний халамжийн үйлчилгээний талаар асуулт тавьж, санал бодлоо илэрхийлэв. Мөн сумын хөгжлийн тулгамдсан асуудал болох хатуу хучилттай авто зам, Гүрэмийн нуурыг түшиглэсэн аялал жуулчлал, Батноров чиглэлийн авто замын боломж, хүн амын тогтвортой суурьшил, орон нутгийн эдийн засгийн идэвхийг нэмэгдүүлэх талаар ярилцлаа.

Уулзалтад оролцогчид сонгуулийн дараах эргэх холбоог хадгалж, орон нутагт ирж иргэд, гишүүдийнхээ санал бодлыг сонсож байгаад талархал илэрхийлэв. Н-ын хорооны дэд дарга Б.Түмэнбаяр, Баян-Овоо сумын МАН-ын хорооны дарга Ц.Батчулуун, Баян-Овоо сумын ИТХ-ын дарга Д.Ганбаатар нар ажиллав. “Ардын нам-Ард түмэндээ” аян нь анхан шатны гишүүд, дэмжигчид, иргэдийн дуу хоолойг сонсож, тэдний санал санаачилгыг намын бодлого, үйл ажиллагаанд тусгах зорилготой орон даяар өрнөж байна.