Энэтхэгийн Гадаад хэргийн сайд даваа гарагт Монгол Улсад айлчилна

Энэтхэгийн Гадаад хэргийн сайд даваа гарагт Монгол Улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Энэтхэгийн Гадаад хэргийн сайд др. Субраманьяам Жайшанкар энэ сарын 22-23-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд др.Субраманьяам Жайшанкартай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Хоёр улс 1955 оны арванхоёрдугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоож, 1956 онд Элчин сайд нараа харилцан томилсон түүхтэй. Манай улс 1956 онд Шинэ Делид, Энэтхэг Улс 1971 онд Элчин сайдын яамаа Улаанбаатар хотноо нээжээ.