М.Энхболдын хүү Э.Анарыг Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр томилох сонсгол маргааш болно

М.Энхболдын хүү Э.Анарыг Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр томилох сонсгол маргааш болно

Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчид УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү Э.Анарыг нэр дэвшүүлээд байгаа.

Тэгвэл нэр дэвшигчийн сонсголыг маргааш  /2026.06.23/ УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо зохион байгуулж, пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр товложээ. Э.Анар нь 2011 оноос хойш Монголбанканд тасралтгүй ажиллаж буй бөгөөд одоо тус банкны Төлбөр, тооцооны газрын захирлаар ажиллаж байгаа нэгэн юм.