2016 онд Лионель Месси олон улсын хөлбөмбөгөөс зодог тайлж буйгаа мэдэгдэж байлаа. Тодруулбал, Копа Америка тэмцээний финалд Чилид хожигдсоны дараа Л.Месси торгуулийн цохилтоо алдаж, Аргентины баг хожигдсоны дараа тэрээр, "Миний хувьд шигшээ баг дууслаа" гэж мэдэгдэж байсан юм.
ВИДЕО:
Тэгвэл үүнээс 10 жилийн дараа, 39 насныхаа төрсөн өдрөөр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Аргентины төлөө тоглож, бүх цаг үеийн хамгийн шилдэг мэргэн бууч болоод байна. Тодруулбал, 40 жилийн өмнө Диего Марадона Английн багийг 2:1-ээр хожсон шөвгийн наймд хоёр гоол оруулж байсан бол Даваа гараг /2026.06.22/-т Аргентины баг Австрийн багийг эсрэг тоглож, Л.Месси уг тоглолтод хоёр гоол оруулж, 2:0-ээр хожсоноор Лионель Месси хөлбөмбөгийн бүх цаг үеийн дээд амжилтыг дахин бичиж эхэллээ.
Л.Месси тоглолтын дараа, "Бид хүмүүсийг ийм баяр баясгалантай байхыг харах дуртай. Тэдэнд ийм баяр баясгаланг өгч чаддагтаа баяртай байна" гэжээ. Тоглолт эхлээд эхний найм дахь минутад торгуулийн цохилт алдсан нь тийм ч сайн эхлэл биш байсан ч, 30 минутын дараа Л.Месси Дэлхийн цомын 17 дахь гоолыг оруулснаар тэмцээний түүхэн дэх хамгийн шилдэг мэргэн буучаар Германы Мирослав Клозег гүйцсэн юм. Харин тэрээр дэлхийн цомын 18 дахь гоолоо хоёрдугаар хагасын нэмэлт цагт гоол оруулсанаар бүх цаг үеийн хамгийн шилдэг мэргэн бууч болоод байна.
Түүний энэхүү 18 гоол нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 28 тоглолтод 18 гоол оруулсан анхны тохиолдол гэсэн үг юм.
Л.Месси зургаа дахь удаагаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа бөгөөд олон улсын хөлбөмбөгөөс зодог тайлах шийдвэрээ цуцалснаас хойш тэмцээний 13 гоол оруулсан байна. Гайхалтай нь, Л.Мессигийн хөлбөмбөгийн ДАШТ-нд оруулсан 18 гоолын 12 нь 35 нас хүрснээс хойш орсон байна. Эдгээр 18 гоолын 14 нь зүүн хөлөөрөө цохигдсон бол 4 нь торгуулийн талбайн гаднаас оруулжээ. Тэрээр энэ удаагийн ДАШТ-д Аргентины таван гоолыг бүгдийг нь оруулсан бөгөөд шилдэг мэргэн буучдын жагсаалтын хоёрдугаар бичигдэж байна.