Португалын шигшээ багийн ахлагч Криштиан Роналду 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шатны тоглолтод Узбекистаны шигшээ багийн эсрэг хоёр гоол оруулснаар хөлбөмбөгийн түүхэнд шинэ хуудсыг нээлээ.
Тэрбээр 2006, 2010, 2014, 2018, 2022 болон 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд бүгдэд нь гоол оруулсан анхны тоглогч болж, өмнө нь хэний ч эзэмшиж байгаагүй дээд амжилтыг тогтоов.
Португалын шигшээ Узбекистаны багийг 5:0-ийн харьцаагаар буулган авч, хэсгээс шалгарах боломжоо улам бататгасан бөгөөд уг тоглолтын гол дүр нь 41 настай Роналду байлаа. Тэрээр тоглолтын турш довтолгоог удирдан, хоёр гоолын эзэн болсон нь түүнийг дэлхийн аваргын түүхэн дэх хамгийн нөлөө бүхий тоглогчдын нэг гэдгийг дахин харуулав. Роналду анх 2006 оны Германд болсон дэлхийн аваргад оролцож, улмаар зургаан удаа дараалан ДАШТ-д оролцсон цөөн тоглогчдын нэг болсон юм. Харин энэ удаагийн амжилтаар тэр зөвхөн олон удаа оролцсон төдийгүй бүх тэмцээнд гоол оруулсан цорын ганц тоглогч болж байна.