Францад хэт халалтаас зугатаж сэрүүцэх гэсэн иргэд усанд живж амиа алдах тохиолдол гарч байна

Францад хэт халалтаас зугатаж сэрүүцэх гэсэн иргэд усанд живж амиа алдах тохиолдол гарч байна

Европын орнуудыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад дөрөв хоногийн дотор 40 хүн усанд живж амиа алдсан байна.

Тодруулбал, хэт халуунаас зугтах гэсэн иргэд хамгаалалтгүй хэсгийн гол мөрөн рүү орсны улмаас живэх тохиолдол гарч байгааг Францын эрх баригчид анхааруулжээ.  Парис хотын Сена мөрөнд сэлж явсан 13 настай охин живсэн. Мөн Лион хотын Рон мөрөнд живсэн эрэгтэйг гаргаж, эмнэлэгт хүргэсэн байна. 

Түүнчлэн автомашин дотроос 2 болон 4 настай хоёр хүүхэд нас барсан байдалтай олдсон бөгөөд халуунд цохиулсан гэж үзэж байгаа аж. Мягмар гарагт Францын түүхэнд зургаадугаар сарын хамгийн халуун өдөр бүртгэгдсэн байна. Агаарын дундаж температур цельсийн 29.8 хэмд хүрчээ.  Улмаар Эйфелийн цамхаг, Луврын музей зэрэг олон нийтийн үзвэр үйлчилгээний төвүүдийн хаах цагийг урагшлуулах, иргэдийг гэрээсээ ажиллах уриалах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Испанид зарим бүс нутагт агаарын температур 40-44 хэмд хүрэх төлөвтэй байгаа бол Италийн Ром, Милан, Флоренц, Турин, Венец зэрэг 15 хотод хэт халалтын улаан түвшний сэрэмжлүүлэг зарлажээ.

Эх сурвалж: ВВС