Автомашины болон зам ашигласны татварыг буцааж бууруулах өргөдөл санаачилж, 32,198 иргэн дэмжиж гарын үзэг зуржээ. Иргэн Э.Баясалцэнгэл нийтийн өргөдөл, санал хүлээн авдаг https://petition.parliament.mn/ тус өргөдлийг санаачилсан байна.
Тодруулбал, 2025 оны 1-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн татварын нэмэгдэл нь үндэслэлгүй, шударга бус, хууль зөрчсөн тул буцааж хуучин хэвэнд нь оруулахыг шаарджээ. Мөн автомашины татвар 300%, зам ашигласны төлбөр 500% нэмэгдсэн хэдий ч автозам сайжраагүй, эвдрэлийг засаагүй, тэмдэг тэмдэглэгээг тодруулаагүй зэргээр энэхүү өссөн татвар үр дүнгүй байгаа нь харагдаж буй тул татварын нэмэгдлийг цуцлан зөрүүг буцааж олгохыг шаардсан байна.