Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болжээ.
Үндсэн хуулийн цэцийн 2026 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн дунд суудлын хуралдаанаар Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт “Хамтын бүтээл туурвисан зохиогчдын бүтээл ашиглах онцгой эрхийн өв залгамжлал сүүлчийн зохиогч нас барсан өдрөөс эхлэн үүснэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2, Долдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3, 8 дахь заалтад нийцээгүй байна хэмээн шийдвэрлэж, 05 дугаар дүгнэлт гаргалаа.