АНУ-аас хар тамхи захиалж, шуудан илгээмжээр улсын хилээр нэвтрүүлсэн этгээдүүдэд 7-10 жилийн хорих ял оноожээ

АНУ-аас хар тамхи захиалж, шуудан илгээмжээр улсын хилээр нэвтрүүлсэн этгээдүүдэд 7-10 жилийн хорих ял оноожээ

АНУ-аас сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор захиалж, шуудан илгээмжээр улсын хилээр нэвтрүүлсэн хэрэгт холбогдсон этгээдүүдэд 7-10 жилийн хорих ял оноожээ.

Тодруулбал, Г.Э (42 настай, эрэгтэй), Э.А (40 настай, эрэгтэй) нар нь бүлэглэн НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын I жагсаалтад багтсан, делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор 2025 оны зургаадугаар сард АНУ-аас захиалж, шуудан илгээмжээр улсын хилээр нэвтрүүлсэн хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 -т (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Харин шүүхээс Г.Э, Э.А нарыг бүлэглэн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Г.Э-д 7 жилийн хорих ял, Э.А-д 10 жилийн хорих ял оногдуулжээ.