Онцгой байдлын байгууллагаас Тэрэлж болон Хэрлэн голын усны түвшин үерийн хэмжээнээс давсан талаар анхаарууллаа.
Цаг уур, орчны шинжилгээний газрын голуудын ажиглалтын 2026 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн мэдээгээр Тэрэлж, Хэрлэн голын усны түвшин үерийн түвшинг давсан байна. Иймд иргэдийг гол, мөрөн орчимд амарч, зугаалахдаа сонор сэрэмжтэй байж, гол ус гатлахдаа зөвхөн баталгаат зам, гүүрээр зорчихыг Онцгой байдлын байгууллагаас зөвлөж байна. Мөн бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.