Нийслэл хотод нөөцийн махны жижиглэн худалдааг өчигдөр /2026.06.24/ зогсоож, есөн дүүрэгт өргөтгөсөн худалдаа зохион байгуулахаар болсныг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлсэн.
Тодруулбал, Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг хүртэл өдөр бүр 10.00-17.00 цагийн хооронд ажиллана. Тус худалдаагаар хонины махыг нэг килограммыг нь 13 мянган төгрөгөөр тооцож гулуузаар худалдаалах бол савласан үхрийн махыг нэг килограммыг нь 15 мянган төгрөгөөр борлуулж байгаа билээ. Тэгвэл Жуковын талбай дээрх нөөцийн махны өргөтгөсөн худалдаанаас иргэд мах авахаар өнөөдөр /2026.06.25/ өглөөнөөс эхлэн иргэд дугаарлаж, олон хүн цуглаж эмх замбараагүй байдал үүсээд байна.
ВИДЕО: