Боксчин Т.Энхтөрийн Дэлхийн боксын допингийн эсрэг дүрмийн 2.4-р зүйлийн дагуу тулалдах эрхийг хоёр жилээр хасжээ.
Т.Энхтөр нь 12 сарын хугацаанд гурван удаа байршлын алдаа гаргасан учир тулалдах эрхийг 2028 оны зургаадугаар сарын 9-ний өдөр хүртэл хассан байна. Түүнчлэн, анх байршлын алдаа гаргасан өдрөөс эхлээд тулалдах эрхийг хассан өдөр хүртэлх бүх тэмцээний үр дүнг хасаж, медаль, оноо, шагналыг хураана.
Байршлын мэдээлэл алдагдахыг допингийн эсрэг хөтөлбөрийн хүрээнд захиргааны зөрчил гэж үздэг. Энэ нь тамирчин өдөр тутмын хуваарь эсвэл байршлаа үнэн зөв мэдээлээгүй тохиолдолд эрхийг хасах арга хэмжээ авдаг аж.