“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнээр ахлуулсан Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн баг ээлжит уулзалтаа Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд хийлээ.
Нийт 3000 гаруй иргэнтэй засаг захиргааны 6 багийн статустай тус сумын иргэдийн 60-70 нь мал аж, ахуй эрхэлж, амьдрал ахуйгаа дэмждэг тухай тус сумын Монгол Ардын Намын хорооны дарга бөгөөд сумын Засаг дарга П.Алтанган Ажлын хэсгийг хүлээж авах үеэрээ танилцуулав.
Намын гишүүд, иргэд олон нийттэй хийсэн уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ, Хайрхандулаан сумын МАН-ын намын хорооны дарга П.Алтанган, аймгийн ИТХ-ын дарга Т.Нарангарав, ИТХ-ын төлөөлөгч Ц.Пүрэвдагва, болон сумын намын хорооны тэргүүлэгч, гишүүд дэмжигчдээс бүрдсэн нийт 200 орчим иргэд оролцлоо.
Уулзалтын хүрээнд Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” аяны хүрээнд “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт” хөтөлбөрийн хэрэгжилт түүний хүрээнд төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцуулж, иргэдийн санал сэтгэгдлийг сонсон, сонирхсон асуултад хариулав.
Тухайлбал:
-Малын гаралтай түүхий эдийн үнийг нэмэгдүүлэх;
-Шатахуун бензин түлшний үнийн өсөлтийг тогтвортой байлгахад анхаарах;
-Залуусыг хөдөөд тогтвор суурьшилтай ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлж, нийгмийн баталгааг дэмжсэн бодлого шийдвэрүүдийг гаргах;
- Эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг тэгш, хүртээмжтэй болгож, чанарыг сайжруулахад анхаарах
-Уул уурхайн хайгуулын лицензийг олгохдоо баг, сум, иргэдийн санал дүгнэлтийг үндэслэж олгодог болгоход анхаарах
-Намын дотоод эв нэгдэл, хээл хахуулиас ангид байж, гишүүд дэмжигчдийн итгэлийг хөсөрдүүлэхгүй байх тал дээр анхаарч ажиллахыг хүслээ.

Монгол Ардын намын удирдах зөвлөлийн ажлын албаны улс төрийн ажилтан Б.Баярбат намын даргын дэвшүүлж буй гишүүн төвтэй E4 стратеги, E-nam 3.0 платформыг Хайрхандулаан сумын намын гишүүд, дэмжигчид, иргэд олон нийтэд танилцуулж санал, хүсэлтийг сонсож ажиллалаа.

Мөн энэ үеэр Хайрхандулаан сумын Монгол Ардын Нам шинэ гишүүдээр эгнээгээр тэлж, 10 иргэн намын бат илэрхийлэх гардаж Монгол Ардын Намын гишүүн боллоо.
Монгол Улсын Засгийн газрын бодлого шийдвэр болон “Ардын нам-Ард түмэндээ” аяны зорилго чиглэлийг иргэд сонгогчдодоо танилцуулах уулзалт арга хэмжээг сум орон нутагт хүрэлцэн ирж зохион байгуулан, иргэдийн ахуй амьдралтай биечлэн танилцаж байгаад иргэд талархалтай байв.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Хайрхандулаан сумын өндөр настан Д.Сэнгээ, 6-р багийн иргэн С.Санжзэгвэ, 4-р багийн залуу малчин С.Самданцоодол нарынд зочилж, тэдний санал бодлыг сонсож, тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломжийн талаар санал солилцов.