Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо

Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2026.06.26/ ээлжит хуралдаанаар Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж, санал хураалт явууллаа.

Санал хураалтаар Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг гишүүдийн олонх дэмжсэнээр холбогдох УИХ-ын тогтоолыг баталлаа. УИХ-ын дарга С.Бямбацогт Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр УИХ-ын Тамгын газрын дэд дарга Г.Эрдэнэбат болон УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар нарыг нэр дэвшүүлээд байсан юм. Ингэснээр Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдлоо.