АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн "NBA"-ын драфтын нэг болон хоёрдугаар тойргийн сонголтууд болж өндөрлөсөн.
Тэгвэл манай улсаас анх удаа "NBA"-ын драфтад сонгогдох боломжтой байсан Ш.Энхийн-Одын хувьд сонгогдож чадаагүй ч Орландо Мэжик багтай гэрээ байгуулж энэ зун болох "Зуны лиг"-т тоглохоор боллоо. Хэрэв "Зуны лиг"-т амжилттай тоглож Орландо Мэжик болон бусад багуудын анхааралд өртөж чадвал багуудтай 10 хоногийн гэрээ болон 2 талт гэрээ зэрэг сонголтоор НБА-ын тамирчин болох боломжтой билээ.