Шүүхээс Илон Маскийг сонгуулийн үеэрх сугалаатай холбоотой хэрэгт мэдүүлэг өгөхийг үүрэг болгожээ

Шүүхээс Илон Маскийг сонгуулийн үеэрх сугалаатай холбоотой хэрэгт мэдүүлэг өгөхийг үүрэг болгожээ

АНУ-ын Холбооны шүүхээс тэрбумтан Илон Маскийг шүүхийн өмнө үнэн зөв мэдүүлэг өгөхөө тангараглаж, мэдүүлэг өгөхийг шаардлаа. Түүнийг 2024 оны сонгуулийн өмнө сонгуулийн дүн хаашаа ч эргэж мэдэх муж улсуудын сонгогчдод өдөр бүр "1 сая долларын урамшуулал" амлаж, сонгогчдыг төөрөгдүүлэн залилсан гэх үндэслэлээр иргэд хамтарсан нэхэмжлэл гаргаад байгаа бөгөөд шүүгч уг хэргийн хүрээнд ийм шийдвэр гаргасан байна.

Техас муж улсын Остин хотын шүүгч Сюзан Хайтауэр пүрэв гарагт гаргасан шийдвэртээ сугалаанд оролцуулах нэрийдлээр сонгогчдыг хуурч, хувийн мэдээллийг нь цуглуулсан хэрэгт буруутгасан нэхэмжлэлүүдийн нэгд И.Маск болон түүний үүсгэн байгуулсан  улс төрийн үйл ажиллагааны "America PAC" хороог хариуцагчаар татахыг мөн зөвлөжээ. Аризона муж улсаас гаралтай нэхэмжлэгч Жой Харвик, Жаклин МакАферти нарын зүгээс И.Маск болон "America PAC" хороог 1 сая ам.долларын эздийг сугалааны зарчмаар "санамсаргүй байдлаар" тодруулна хэмээн амлаж, АНУ-ын Үндсэн хуулийг дэмжих өргөдөлд гарын үсэг зуруулах замаар шийдвэрлэх долоон мужийн сонгогчдыг төөрөгдүүлсэн гэж буруутгаж байгаа юм.

Нэхэмжлэлийг гаргагч Аризона муж улсын иргэд болох Жой Харвик, Жаклин МакАферти нарын мэдүүлснээр, И.Маск болон түүний "America PAC" хороо нь сонгуулийн дүн хаашаа ч эргэж мэдэх долоон муж улсын сонгогчдод 1 сая ам.долларын эздийг сугалааны зарчмаар "санамсаргүй байдлаар" тодруулна хэмээн төөрөгдүүлж, АНУ-ын Үндсэн хуулийг дэмжих тухай өргөх бичигт гарын үсэг зуруулжээ. Нэхэмжлэгчид мэдэгдэхдээ, сонгогчдод уг шагналыг хожих боломж огт байгаагүй харин шалгарсан 18 азтныг "America PAC" хорооны үзэл бодлыг олон нийтэд сайн сурталчилж чадах хүмүүс байж магадгүй гэх шалгуураар урьдчилан сонгосон байсан гэжээ.