Баавгай түүнээс ердөө хэдхэн метрийн зайд ирсэн бөгөөд нохой нь эзнийхээ хажуугаас холдоогүй байна. Харин эмэгтэй сандран зугтахын оронд тайван байдлаа хадгалж, аажмаар ухран холдсоноор аюултай нөхцөлөөс гэмтэлгүй гарч чаджээ.
Хүрэн баавгай 320 гаруй килограмм жинтэй бөгөөд хүнээс ч хурдтай давхиж чаддаг байна. Тиймээс баавгайтай таарсан ийм нөхцөлд гэнэт эргэж зугтах нь хамгийн аюултай үйлдлийн нэг гэж зэрлэг амьтдын мэргэжилтнүүд анхааруулдаг байна. Ийм үед тайван байж, баавгайг уурлуулахгүйгээр аажмаар холдох нь амь насаа хамгаалах хамгийн зөв арга гэж зөвлөдөг байна.
ВИДЕО: