Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг 2026 оны зургаадугаар сарын 29-ний өдрийн ээлжит хуралдаанаараа хоёр асуудал хэлэлцэж, холбогдох мэдээллийг сонссон байна.
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ц.Баатархүү нарын 35 гишүүний 2025 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр өргөн мэдүүлсэн "Хянан шалгах түр хороо байгуулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар мэдээлэл сонсов. Төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Ц.Баатархүү хийж, гишүүдийн асуултад хариулсан байна. Мөн Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл, Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хүрээнд судлаачийн мэдээллийг сонслоо. Энэ үеэр “Монголын ипотекийн корпорац ОССК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга төслүүдийн зорилго, хэрэгжилтийн талаар танилцуулга хийжээ.