Хэсгийн шатнаас хасагдсан БНСУ-ын дасгалжуулагч албан тушаалаасаа огцорч буйгаа зарлалаа

Хэсгийн шатнаас хасагдсан БНСУ-ын дасгалжуулагч албан тушаалаасаа огцорч буйгаа зарлалаа

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатанд БНСУ-ын үндэсний шигшээ баг шалгарч чадаагүй. Үүнтэй холбогдуулан тус багийн дасгалжуулагч Хон Мюн Бо албан тушаалаасаа огцорч байгаагаа зарлажээ.

Шигшээ багийн ахлагч асан 57 настай түний удирдсан шигшээ баг хоёр дахь ДАШТ-дээ дарааллан хэсгийн шатнаас хасагдаж байна. Энэ жил Мексик, Өмнөд Африк, Чехийн багуудтай хамт А хэсэгт орсон Өмнөд Солонгосын баг хасагдах шатанд шалгарах бүрэн боломжтой гэгдэж байсан юм. Гэвч тэд Мексик, Өмнөд Африкийн багуудад тус бүр 1:0 харьцаатай хожигдож, Чехийг 2:1 харьцаагаар хожсон үзүүлэлтээр гурван оноотой хэсгийн тоглолтуудаа өндөрлүүлсэн тул хасагдсан байна. Түүнийг шийдвэрээ зарлахаас хэдхэн цагийн өмнө Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Мюн шигшээ багийнхаа үзүүлэлтийг шүүмжилж, тэднийг “чадваргүй хүмүүс” хэмээн мэдэгдсэн юм.