Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан Б.Ганчулуун Тээврийн цагдаагийн албаны даргаар томилогджээ.
Тэрбээр 2020 оноос Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны даргаар ажиллаж, 2023 оноос Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын даргын албыг хашиж байсан юм. Улмаар 2025 оны арваннэгдүгээр сард Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргаар томилогдон ажиллаж байжээ.