"Н.Өсөхбаярыг шинжилгээнээс хориотой бодис илэрснийг үгүйсгэхгүй" гэж Спортын арбитрын шүүх дүгнэжээ

"Н.Өсөхбаярыг шинжилгээнээс хориотой бодис илэрснийг үгүйсгэхгүй" гэж Спортын арбитрын шүүх дүгнэжээ

Өнгөрсөн жилийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд найман даван үзүүрлэж Улсын гарди цолын болзол хангасан Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Н.Өсөхбаяраас допингийн төрлийн хориотой бодис илэрсэн.

Түүний хувьд допингийн төрлийн хориотой бодис өөрөөс нь илэрснийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын шүүхэд гомдол гаргасан. Тэгвэл Спортын арбитрын шүүх “Ийнхүү нэг этгээдийн төвлөрсөн оролцоо нь процессын шударга байдал, лабораторийн үр дүнгийн объектив байдал болон үр дүнгийн ажиллагааны шударга байдалд үндэслэл бүхий эргэлзээ үүсгэж байна гэж Бүрэлдэхүүн дүгнэлээ. Эцэст нь энэхүү шийдвэр нь допингийн бодис илэрсэн эсэхийг үгүйсгээгүй бөгөөд зөвхөн процессын шударга байдал хангагдаагүй нөхцөлд нотлох баримтын эрх зүйн хүчин чадал хангалтгүй гэж үзсэн болно. Шударга бус процессоор хүрсэн үнэн нь эрх зүйн хувьд үнэн гэж тооцогдохгүй. Нотлох баримтыг үгүйсгэх биш, харин тэр баримтыг бий болгосон процесс нь эргэлзээтэй байна. Допингийн бодисын илрүүлэлтийн аналитик дүгнэлт нь өөр бусад шинжлэх ухааны нотолгоогоор шууд няцаагдаагүй байна. Иймд Бүрэлдэхүүн лабораторийн үр дүнг өөрөө дангаараа хүчин төгөлдөр нотлох баримт байж болох зарчмыг үгүйсгээгүй болно” хэмээн дүгнэжээ.

Тэгвэл Баяр наадам зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Н.Номтойбаярын тушаалаар 2025 оны наадмаар Н.Өсөхбаярт өвдөг шороодсон бөхчүүдэд цол чимгийг нөхөн олгохоор боллоо. Ингэснээр Н.Өсөхбаярын хувьд Улсын гарди цолоо буцаан авах боломжгүй болж байна.