Өнгөрсөн долоо хоногт Венесуэльд 7.2 болон 7.5 магнитуд хүчтэй газар хөдлөлт дараалж болсон. Эх сурвалжууд мэдээлснээр гамшгийн улмаас амь үрэгдсэн хүний тоо 1,719 хүрчээ. Газар хөдлөлтийн дараа Венесуэлийн хойд хэсэгт хүчтэй чичиргээ бүртгэгдсээр байна.
Тодруулбал, АНУ-ын Геологийн судалгааны төв мэдээлснээр өчигдөр /2026.06.29/ нийслэл Каракас, гамшигт хамгийн хүчтэй нэрвэгдсэн Ла Гуайра хот орчим 4.6 магнитуд орчим хүчтэй чичиргээ бүртгэгдсэн аж. Колумбын Геологийн судалгааны төв тус чичиргээг 5.1 магнитуд хүчтэй гэж бүртгэжээ.
Венесуэлийн парламентын дарга Хорхе Родригес мэдэгдэл хийхдээ сүүлийн чичиргээний улмаас нэмж хохирол учирсан эсэх талаар мэдээлэл хараахан ирээгүй байна гэсэн юм. НҮБ-аас Венесуэльд суудаг зохицуулагч Жанлука Рамполла дель Тиндаро олон улсын явуулж буй тусламжийн арга хэмжээг сайшааж, 27 орноос 2 мянга гаруй аврагч, 160 орчим үнэрч нохой ирсэн хэмээсэн байна.
Эх сурвалж: The Guardian