11 настай охиныхоо амь насыг хөнөөсөн эмэгтэйд бүх насаар хорих ялтай зүйл ангиар яллах дүгнэлт үйлджээ

11 настай охиныхоо амь насыг хөнөөсөн эмэгтэйд бүх насаар хорих ялтай зүйл ангиар яллах дүгнэлт үйлджээ

Сонгинохайрхан дүүрэгт өнгөрсөн дөрөвдүгээр сард 23 настай эмэгтэй найман сартай охиноо хөнөөгөөд өөрийнхөө амь насыг хохироохыг задсан хэрэг гарсан. 

Тодруулбал, цагдаагийн байгууллагад "Манай эгч өчигдөр гэрээсээ гарч яваад өнөөдөр шөнө би хүүхдээ алчих шиг боллоо гээд өөрийнхөө судсыг ханасан байдалтай Сонсголонгийн гүүрэн дээр голын хойд талд олдсон” гэсэн мэдээллийг дөрөвдүгээр сарын 07-ны өдөр хүлээн авсан байна. Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгахад иргэн С /эм.23н/ нь төрсөн охин болох Н /эм.11сартай/-ийн цээжин тус газар 2 удаа хутгалж амь насыг нь хохироож, өөрийн зүүн гарын шуу хэсгийг зүсэж, хэвлий хэсэгтээ 4 удаа хутгалсан байдалтай Цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн байдаг. Улмаар тухайн хэргийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж байв.

Тэгвэл тус хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Ингэхдээ Т.С-ийг өөрийн төрсөн 11 сартай хүүхдийн амь насыг хохироож, бага насны хүүхдийг алсан хэрэгт бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар буюу Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.