АНУ-ын тусгаар тогтнолын ойг тохиолдуулан Д.Трампад 321 очир эрдэнэтэй бөгж бэлэглэжээ

АНУ-ын тусгаар тогтнолын ойг тохиолдуулан Д.Трампад 321 очир эрдэнэтэй бөгж бэлэглэжээ

Антверпений Дэлхийн алмаазны төв (AWDC) АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойг тохиолдуулан тус улсын Ерөнхийлөгч Дональд Трампад 321 очир эрдэнэ шигтгэсэн алтан бөгж бэлэглэжээ. Уг бөгжийг АНУ-аас Бельгид суугаа Элчин сайд Билл Уайтад гардуулан өгсөн байна. 

"АНУ бол олон үеийн турш манай худалдааны гол түнш байсаар ирсэн. Антверпенээс худалдаалж буй байгалийн очир эрдэнийн дийлэнх хувь нь эцэстээ Америкийн худалдан авагчдын гарт очдог. Бид энэхүү бөгжийг манай эдийн засгийн нягт харилцааны бэлгэдэл болоосой гэж хүсэж байна" хэмээн уг мэдээлэлд онцолсон байна. Түүнчлэн бөгжийг хийхдээ байгалийн гаралтай очир эрдэнийг ашигласан гэдгийг онцгойлон дурджээ.

AWDC-ийн Фэйсбүүк хуудсанд мэдээлснээр, уг бөгжийг алтаар урлаж, 321 байгалийн очир эрдэнэ болон өөр төрлийн 75  үнэт чулуугаар чимэглэжээ.

"Байгалийн болон хиймэл очир эрдэнийг энгийн нүдээр ялгах боломжгүй хэдий ч үүсэл гарал, өвөрмөц ховор чанар, үнэ цэн, зэрэглэлээрээ эрс ялгаатай байдаг" гэж тус төв мэдэгдэлдээ дурдсан байна. 

Эх сурвалж: Известия