Хурдан морины сэрвээний өндрийг дулаан мэдрэгчээр тоноглогдсон төхөөрөмжөөр хэмжинэ

Хурдан морины сэрвээний өндрийг дулаан мэдрэгчээр тоноглогдсон төхөөрөмжөөр хэмжинэ

Баяр наадам зохион байгуулах үндэсний хорооны дарга, Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр /2026.06.30/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр "хурдан морины уралдаантай холбоотой эрлийз, монгол морь, сэрвээний өндрийг хэмжихтэй холбоотой маргаан гардаг. Энэ маргааныг шийдэх зорилгоор дулаан мэдрэгчээр тусгайлан тоноглогдсон төхөөрөмжөөр уяачид морио хөтөлж орж шалгуулах, энэ ажлыг хууль хяналтын байгууллагынхан зохион байгуулахаар боллоо. Уг төхөөрөмжийг Хүй долоон худагт хоёр хоногийн өмнө суурилуулсан. Төхөөрөмжийг туршиж үзсэн. Уяач нар өргөнөөр оролцож бүгд хүлээн зөвшөөрсөн. Үүнтэй холбогдуулан стандартыг шинэчлэн баталсан" гэв.

ВИДЕО: