Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр товлоод байна.
Үүнд:
- УИХ-ын гишүүн Ц.Баатархүү нарын 35 гишүүний 2025 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ.
- Засгийн газраас 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулна. Уг асуудлаар гишүүд 60 минутын хугацаанд асуулт асууж, хариулт авна.
- Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох тухай асуудлыг хэлэлцэнэ.
- Засгийн газар болон УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Б.Түвшин нарын өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн нэгтгэсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Энэ асуудлаар мөн 60 минутын хугацаанд асуулт асуух юм.
- Мөн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан/-ийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүд 60 минутын хугацаанд асуулт асууж, санал солилцоно.
ШУУД ҮЗЭХ: