Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2026.07.01) хуралдаанаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч Э.Анартай холбоотой сонсголын тайланг хэлэлцэн дэмжсэн.
Үүний дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд нэр дэвшигч Э.Анарт асуулт тавьж, байр сууриа илэрхийлэх юм. Үүний дараа санал хураалт явуулж, олонхын санал авсан тохиолдолд Э.Анарыг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилно.
ШУУД ҮЗЭХ: