Ардчилсан намын Хэрэг эрхлэх ерөнхий газар хариуцсан нарийн бичгийн даргаар Л.Эрдэнэбулганыг томиллоо.
Л.Эрдэнэбулган нь Хөдөө аж ахуйн их сургуулийг Газар зохион байгуулагч инженер мэргэжлээр төгссөн бөгөөд Австрали Улсын Флиндерсийн их сургуульд Байгаль орчны менежментийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ. Мөн Япон Улсын Нагоягийн их сургуулийн докторант юм.
Тэрбээр Дархан-Уул аймгийн Ардчилсан намын улс төрийн ажилтан, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд мэргэжилтэн, Усны нөөцийн хэлтсийн дарга, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, Дэлхийн банк болон Францын Espelia компанид зөвлөхөөр ажиллаж байжээ. Мөн үүнээс өмнө Ардчилсан намын Намын байгуулалтын бодлого хариуцсан нарийн бичгийн даргын албыг хашиж байсан аж.