Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ сарын 6-нд Европт хэт халалт болж буйтай холбогдуулан шуурхай хуралдаан хийхээр болжээ.
ДЭМБ-ын Европын газрын захирал Ханс Клюгегийн ярьснаар, хуралдаанаар үүссэн нөхцөл байдлаас авах сургамж, Европ тив ирээдүйд болох агаарын өндөр температурт хэрхэн бэлдэх талаар ярилцана. Түүнчлэн, Европын холбооны гишүүн орнуудын цаг агаарын гамшигт үзэгдэлд бэлэн байдлыг үнэлж, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой.
Европын олон оронд хэт халалт болж байгаа билээ. Франц улс үүнд ихээхэн өртөж, өнгөрсөн сарын сүүлээр хэт халалтын улмаас 1.4 мянган нас баралт бүртгэгдээд байна. Испанид мөн цаг агаарын аюулын дээд түвшин тогтоож, агаарын температур +40 градусыг давж халахыг сэрэмжлүүлж байна.