Эдийн засгийн байнгын хороо "Ашигт малтмалын тухай" хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Эдийн засгийн байнгын хороо "Ашигт малтмалын тухай" хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2026.07.01/ хуралдаанаар "Ашигт малтмалын тухай" хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хйлээ. 

Хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол тус бүрээр санал хураалт явуулав. Тодруулбал, төслийн 1 дүгээр зүйлийн 8.32 дахь заалтын "үйл ажиллагаа эрхлэх" гэсний дараах "зөвшөөрөл" гэснийг хасах, төслийн 2 дугаар зүйлийг бүхэлд нь хасах, 3 дугаар зүйлийг хасах, мөн хуулийн төслийн нэрээс "өөрчлөлт" гэснийг хасах саналуудыг хэлэлцэн санал хураасан байна. Санал хураалтад оролцсон 26 гишүүний дийлэнх нь зөвшөөрснөөр дээрх саналыг баталлаа.

Ингээд "Ашигт малтмалын тухай" хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг дуусгаж, байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцуулахаар болов.