Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох тухай асуудлыг хэлэлцэж, Э.Анарыг тус албан тушаалд томилох тухай тогтоолыг баталлаа.
Уг асуудлыг өчигдөр буюу 2026 оны долоодугаар сарын 1-ний өдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэж эхлэх үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлэг ажлын хоёр хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан юм. Харин УИХ-ын дарга С.Бямбацогт ээлжит чуулганы хугацаа дуусах гэж буйг онцолж, олон хоногийн завсарлага олгох боломжгүй хэмээн үзэж, зөвхөн тухайн өдрийн ажлын цаг дуустал завсарлага олгосон.
Өнөөдөр завсарлагын хугацаа дууссаны дараа Ардчилсан намын бүлгээс дахин завсарлага авах хүсэлт гаргасан ч УИХ-ын дарга уг хүсэлтийг хүлээн аваагүй бөгөөд хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн юм. Ингээд асуудлыг нууц санал хураалтаар шийдвэрлэж, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 91 гишүүний 77 нь буюу 84.6 хувь нь Э.Анарыг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилохыг дэмжлээ. Ингэснээр Улсын Их Хурал Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Э.Анарыг томилох тухай тогтоолыг албан ёсоор баталлаа.