Ардчилсан нам “4:11 мэдээллийн цаг" ээлжит хэвлэлийн бага хурлаараа УИХ-ын 2026 оны Хаврын чуулганы үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "Ардчилсан намын үзэл баримтлал бол төрийг цомхон байлгаж, дарга ангийг багасгах ёстой гэсэн үзэл баримтлалтай. Тийм ч учраас татварыг бага байлгах ёстой хэмээн үздэг. ХХОАТ-ыг 1 хувь болгох хууль бол яг Ардчилсан намын үзэл баримтлалын дагуух санал. Ардчилсан намын гишүүд голцуул гишүүд хууль болгож санаачлаад өргөн барьсан. Харамсалтай нь үүнийг дэмжээгүй. Та бүхэн санаж байгаа бол Г.Занданшатар даргын Ерөнхий сайд байхдаа оруулж ирсэн хуулинд Хувь хүний орлогын албан татварын тухай огт хөндөөгүй. Харин Н.Учрал сайдын үед 792 мянга хүртэлх цалинд 0 хувь, 2 сая төгрөг хүртэлх цалинд 1 хувийн татвар ногдуулахаар батлагдлаа. Бид цаашид Засгийн эрхийг авбал ямагт татварыг бага байлгаж, бизнес эрхлэгчдээ дэмжиж ажиллана. Төрийг бага мөнгөтэй байлгахын төлөө ажиллана" гэсэн юм.