Ялалтын баяраар Оросууд тагтан дээрээсээ "День Победы" дууг дуулна

Ялалтын баяраар Оросууд тагтан дээрээсээ "День Победы" дууг дуулна

Коронавирусийн халдварын тархалтын улмаас энэ жил Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баярын цэргийн жагсаал, тоглолт зэрэг олон нийтийн ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан.

Гэсэн хэдий ч тавдугаар сарын 9-ний 19.00 цагт иргэд тагтан дээрээ гарч "День Победы" дууг дуулах хөдөлгөөнийг Орос улс даяар өрнүүлэх гэж буй. Оросын "БидХамтдаа" холбооноос энэхүү хөдөлгөөнийг санаачилсан бөгөөд Ерөнхийлөгч Путинд хөдөлгөөнд оролцох уриалгыг хүргүүлсэн юм.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Ялалтын баярын өдөр буюу энэ сарын 9-нд тагтан дээрээ гарч "День Победы" дууг дуулна гэж хэлснийг ТАСС агентлаг дамжууллаа.

Залуучуудын санаачлагыг дуртайяа хүлээн авсан Путин "Та бүхний саналыг дуртайяа хүлээн авч байна. Гэхдээ би ямар хувцас өмсөх вэ гэдгээ бодох хэрэгтэй байх" гэжээ.

Ялалтын баярын цэргийн жагсаал цуцлагдсан ч энэ сарын 9-нд агаарын цэргийн хүчнийг хамруулсан жагсаал болно. Харин орой нь баярын салют буудуулах юм байна. 




Улаанбаатарт 9 градус хүйтэн байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ