УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ЗГ-аас өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр ажлын гурав өдрийн завсарлага авахыг хүссэн боловч УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ “Хуулийн төсөл эцсийн хэлэлцүүлгийн шатанд яваа тул төсөлд ямар нэг өөрчлөлт оруулах боломжгүй болсон” гэж сануулаад нэг цагийн завсарлага өглөө.