2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр буюу долоодугаар сарын 3-нд хаана. Хаалтын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэх тов гарчээ.
- Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
- УИХ-ын гишүүн Д.Энхтуяа нарын өргөн мэдүүлсэн Асрах үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
- “Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- “Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хаалт