Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр албан ёсоор батлагдлаа.
Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны даргын баталсан хөтөлбөрийн дагуу баяр наадмын арга хэмжээнүүд өнөөдрөөс эхлэн орон даяар зохион байгуулагдаж байна.
Хөтөлбөрийн дагуу өнөөдөр /2026.07.03/ "Чингисийн танхимын нээлт болж, наадмын өмнөх арга хэмжээнүүдийн салхийг хагална. Харин долдугаар сарын 6-наас өсвөр үе, балчир насны хүүхдийн үндэсний сурын харваа болон өсвөрийн шагайн харвааны тэмцээнүүд эхлэх юм.




