ШӨХТГ-ын дарга асан О.Магнай 1996 оны хүүхэд цагийн зургаа дэлгэв

ШӨХТГ-ын дарга асан О.Магнай 1996 оны хүүхэд цагийн зургаа дэлгэв

Засгийн газрын тохируулагч агентлаг болох “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар” /ШӨХТГ/ бол “Нийгэмд шударга ёс, тэгш зарчим”-ыг цогцлоох үүрэгтэй байгууллага гэдгийг Монголд ойлгуулсан ганц хүн бол О.Магнай.  

Түүнийг ШӨХТГ-ын даргаар ажиллаж байхад эрх нь зөрчигдсөн иргэд “Цагдаад биш Магнайд хэлнэ үү” гэдэг хэлцийг бий болгож байв.

Энэ хэмжээгээрээ ШӨХТГ эрх нь зөрчигдсөн иргэдийн өргөдөл, гомдолд дарагддаг байв. Харин тодорхой хугацаанд О.Магнай ШӨХТГ-ын даргын үүрэгт албыг хашаад, ажлаа улсад хүлээлгэж өгсөн. Иймд О.Магнайгаас хойш ШӨХТГ-ын сүр бараа нь дарагдаж, иргэдэд ч тус газрын үйл ажиллагааг төдийлөн анхаарахаа байжээ.

Харин хэсэг хугацаанд олны өмнө чимээгүй байсан ШӨХТГ-ын дарга асан О.Магнай АН-ын Хэвлэл мэдээлэл, Олон нийт хариуцсан нарийн бичгийн даргын албан тушаал хаших болжээ. Мөн тэрээр иргэд, залуустай санал бодлоо хуваалцах VLOG хөтөлж эхэлсэн нь сүүлийн өдрүүдэд сошиалд олны анхааралд ороод байна. Тэгвэл тэрээр өчигдөр Орос сургуульд сурч байсан, хүүхэд ахуй цагийн зургаа олон дэлгэжээ. Тэрээр энэ тухайгаа “Манай бас нэг ангийхан 1996 он юм уу даа ... Таньдаг хүмүүс байвал яахаа мэдэж байгаа байлгүй дээ. ( школа при посольстве РФ)” хэмжээ.