Колумбийн шигшээ баг Ганыг буулган авснаар  ДАШТ-ий шөвгийн 16 баг бүрэн тодорлоо

Колумбийн шигшээ баг Ганыг буулган авснаар ДАШТ-ий шөвгийн 16 баг бүрэн тодорлоо

Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн 32-ын шатны сүүлчийн тоглолтод Колумбын шигшээ Ганыг 1:0-ээр буулган авлаа. Ингэснээр дэлхийн аваргын дараагийн шатанд өрсөлдөх 16 баг бүрэн тодорч байна.

Тоглолтын цорын ганц гоолыг эхний үед Жон Ариас оруулж, Колумб ялалтаа хамгаалан дуусгаснаар дараагийн шатанд Швейцарын шигшээтэй тоглохоор болов. Ийнхүү шөвгийн 16-д Аргентин, Бразил, Франц, Англи, Испани, Португал, Бельги, АНУ, Парагвай, Марокко, Канад, Норвеги, Мексик, Египет, Швейцар, Колумбын шигшээ багууд шалгараад байгаа юм. 

 




Өнөөдөр туулай өдөр

5 цагийн өмнө