Үндэсний их баяр наадамд зориулсан үйл ажиллагаа өнгөрсөн баасан гарагаас эхэлсэн билээ.
Тэгвэл өнөөдөр буюу 2026.07.06-нд Өсвөр үе, балчир насны хүүхдийн үндэсний сурын харваа болон Үндэсний шагайн харвааны өсвөрийн багийн тэмцээн болох юм байна. Мөн Чингис хаан Үндэсний музейд “Монголын нүүдэлчин ба адуу” Олон улсын эрдэм шинжилгээний хурал болох тов гарчээ.
