Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт болон албаны бусад төлөөлөл 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнгийн талаар мэдээлэл хийж байна.
ШУУД ҮЗЭХ:
УИХ-ын дарга С.Бямбацогт "УИХ бүрэн эрхийн хугацааныхаа талыг өнгөрүүлж байна. Иргэн төвтэй, нээлттэй парламент болох шинэчлэлийг эхлүүлж чадлаа. Энэ хаврын чуулганаар иргэдийг дэмжсэн, эдийн засгийн ач холбогдолтой олон хууль тогтоомжийг баталсан" гэдгийг онцоллоо.
Тэрбээр, хаврын ээлжит чуулган нийт 35 удаа хуралдаж, бүх хуралдааны ирц бүрдсэн бөгөөд дундаж ирц 82 хувьтай байсныг мэдээлэв. Мөн энэ хугацаанд 278 хууль тогтоомж баталж, байнгын хороод 127 удаа хуралдан 263 асуудал хэлэлцжээ. Түүнчлэн Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль зэрэг чухал хуулиудыг баталсныг онцлов.
Ингэснээр "Өмнө нь зөвшөөрөгдсөнөөс бусад үйл ажиллагааг хориглодог байсан бол цаашид зөвхөн хуульд хориглосноос бусад нь зөвшөөрөгдөх эрх зүйн орчин бүрдэж байна" хэмээн мэдэгдлээ.