ОХУ-ын дэд станцад гарсан гэмтлийг зассан гэж мэдэгдсэн ч Ховд аймагт одоог хүртэл цахилгаан ирээгүй байна

ОХУ-ын дэд станцад гарсан гэмтлийг зассан гэж мэдэгдсэн ч Ховд аймагт одоог хүртэл цахилгаан ирээгүй байна

Ховд аймагт өнгөрөгч ням гаргаас /2026.07.05/ эхлэн цахилгаан эрчим хүчний нийлүүлэлт доголдож, тодорхойгүй хугацаагаар хязгаарлагдсан талаар аймгийн ЦТС-ээс мэдээлсэн. Харин Эрчим хүчний сайд Б.Найдалаа өчигдрийн мэдэгдэлдээ ОХУ-ын дэд станцад гарсан гэмтлийг бүрэн зассаж дууссан хэмээсэн ч Ховд аймагт одоог хүртэл цахилгаан ирээгүй байна.

Үндэсний их баяр наадам хаяанд ирсэн энэ үеэр  аймгийн төв болон зарим сумдад цахилгаан тасарснаар айл өрх, аж ахуйн нэгжүүдэд хүндрэл үүсээд байгаа юм. Одоогоор цахилгаан хэзээ ирэх нь тодорхойгүй байгаа аж.

Ховд аймаг нь Монголын баруун бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд харьяалагддаг бөгөөд цахилгаан эрчим хүчнийхээ тодорхой хэсгийг ОХУ-ын эрчим хүчний системээс импортлон авдаг. Иймээс ОХУ-ын талаас нийлүүлэлт доголдох, эсвэл хил дамнасан өндөр хүчдэлийн шугамд гэмтэл гарах үед Ховд болон баруун бүсийн бусад аймгийн цахилгаан хангамжид шууд нөлөөлөх эрсдэлтэй байдаг юм.




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө