МУГТ Э.Цэндбаатарыг Монголын таеквондогийн холбооны дэд ерөнхийлөгчөөр томилжээ

МУГТ Э.Цэндбаатарыг Монголын таеквондогийн холбооны дэд ерөнхийлөгчөөр томилжээ

Олон улсын Таеквондогийн Монголын холбооны удирдлагын бүрэлдэхүүнд шинэ томилгоо хийгдэж, УИХ-ын гишүүн, Хүний гавьяат эмч Б.Бейсен Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр, Монгол Улсын гавьяат тамирчин, Азийн наадмын аварга, Азийн хошой аварга, Дэлхийн аваргын хүрэл медальт, мэргэжлийн боксын тамирчин Э.Цэндбаатар Дэд ерөнхийлөгчөөр тус тус томилжээ.

Энэхүү томилгоог тус холбооны Ерөнхийлөгч Э.Галбадралын саналын дагуу баталгаажуулсан байна. Шинээр томилогдсон удирдлагууд таеквондогийн спортын хөгжил, холбооны үйл ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэх, тамирчдын бэлтгэл, хөгжлийг дэмжих, мөн олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд ажиллахаар болжээ.