Хөх хотын консулын албан тушаалтан байж магадгүй этгээд улсын хилээр их хэмжээний хууль бус ачаа нэвтрүүлэхийг завдсан гэх хэргийг цагдаа шалгаж эхэлжээ

Хөх хотын консулын албан тушаалтан байж магадгүй этгээд улсын хилээр их хэмжээний хууль бус ачаа нэвтрүүлэхийг завдсан гэх хэргийг цагдаа шалгаж эхэлжээ

Их хэмжээний хууль бус барааг Хятад руу гаргах гэж байсан үйлдлийг Гаалийнхан илрүүлжээ.

Тодруулбал, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги-Мандлын боомтоор 2026 оны арваннэгдүгээр 04-ний өдөр их хэмжээний хууль бус барааг Монголын талаас БНХАУ руу хууль бусаар гаргах гэж байсан үйлдлийг илрүүлэн, таслан зогсоожээ. Өдгөө тус хэргийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж байгаа аж. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар уг хууль бус үйлдлийг Монгол Улсаас Хөх хотод суух консулын албан тушаалтан хийхийг завдсан байж болзошгүй гэх мэдээлэл байна. Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно. 




Өнөөдөр хонь өдөр

4 цагийн өмнө