ВИДЕО: Дорнод аймгийн малчин малын хулгайчдыг үйлдэл дээр нь барьсан гэх хэргийн хуулийн байгууллага шалгаж байна

ВИДЕО: Дорнод аймгийн малчин малын хулгайчдыг үйлдэл дээр нь барьсан гэх хэргийн хуулийн байгууллага шалгаж байна

Өнгөрөгч амралтын өдрөөр Дорнод аймгийн нэгэн малчин гэр бүлээрээ бүлэглэн малын хулгай хийж байсан этгээдүүдийг үйлдэл дээр нь барьж, бичлэг хийж цахим сүлжээнд тавьсан нь олны анхаарлыг татаад байна.

ВИДЕО:

Дээрх бичлэгт дурдсанаар уг этгээдүүд бүлэглэн хоёр жилийн хугацаанд мал хулгайлж, хууль бусаар борлуулдаг байсан байж болзошгүй байгаа юм. Хэргийг Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд хулгайлагдсан малын тоо хэмжээ, бусад холбогдох этгээд байгаа эсэх, өмнө нь үйлдэгдсэн ижил төрлийн хэргүүдтэй холбоотой эсэхийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.