Энэ оны долдугаар сарын 2-ны өдөр Үндэсний баяр наадмын тасалбар захиалах гэж байгаад залилуулчихлаа гэсэн дуудлага, мэдээлэл цагдаагийн газар бүртгэгджээ.
Шалгалтын ажиллагаагаар иргэн Б нь цахим орчноор дамжуулан нэр бүхий хаягтай холбогдон 3 сая 150 мянган төгрөг залилуулсан болох нь тогтоогджээ. Цагдаагийн байгууллагаас дансанд барилт хийж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна хэмээн мэдээллээ.