Увс аймгийн Улаангом–Увс нуур чиглэлийн 26.4 км хатуу хучилттай авто замыг 2026 оны долдугаар сарын 6-ны өдөр албан ёсоор ашиглалтад оруулж, зорчих хөдөлгөөнийг нээлээ.
Авто замын нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн болон аймаг, орон нутгийн удирдлагууд оролцож, тууз хайчилсан ёслол зохион байгуулсан байна. Тус авто зам нь 2024 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн төсөл бөгөөд барилгын ажил дууссанаар ийнхүү ашиглалтад орж байгаа юм.
Харин нээлтийн арга хэмжээ олон нийтийн дунд шүүмжлэл дагууллаа. Учир нь уг зам нь хувь хүн, улс төрчийн хувийн хөрөнгөөр бус улсын төсвөөр санхүүжиж баригдсан тул төсвийн хөрөнгөөр хэрэгжсэн бүтээн байгуулалтыг улс төрийн шинжтэй арга хэмжээ болгон сурталчилж, тууз хайчилсан нь зохимжгүй байсан гэсэн байр суурийг иргэд илэрхийлж байна.
Сануулахад, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өнгөрсөн жил Увс аймгийн 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд салбарынхаа төсвийн багцаас 2 тэрбум төгрөг зарцуулсан нь мөн олон нийтийн дунд шүүмжлэл дагуулж байсан юм.
ВИДЕО: