Өнгөрсөн жил допингийн асуудлаас болж гарьд цолоо хураалгаад буй Н.Өсөхбаяр болон Улсын гарьд М.Бадарч нар энэ наадамд барилдах эсэх олны анхаарлыг татаад буй билээ.
Тэгвэл энэ талаар МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, "МҮБХ бөхчүүдийн цолыг хурааж, эрхийг нь хасах талаар шийдвэр гаргадаггүй. Иймд Н.Өсөхбаярыг энэ жилийн наадмаар барилдуулах саналыг Шадар сайдад хүргүүлэхээр болсон. Мөн Улсын гарьд М.Бадарчийн хувьд хамгийн удаан хугацаанд допингийн асуудлаас болж эрхээ хасуулсан бөх болоод байгаа учрир энэ жилийн наадмаар М.Бадарчийг барилдуулах саналыг мөн адил Шадар сайдад хүргүүлнэ" хэмээлээ.