Үндэсний их баяр наадмын өдрүүдэд иргэдийн зорчих хөдөлгөөнийг хөнгөвчлөх зорилгоор нийтийн тээврийн 32 автобусыг зургаан тусгай чиглэлд үнэ төлбөргүй үйлчлэхээр болжээ.
Тодруулбал, долоодугаар сарын 10-13-ны өдрүүдэд дараах чиглэлүүдээр иргэд үнэ төлбөргүй зорчино.
- БЭ:1 Мишээл сити – Төв цэнгэлдэх
- БЭ:2 Дүнжингарав худалдааны төв – Төв цэнгэлдэх
- БЭ:5 Давааны зөрлөг – Хүй долоон худаг
- БЭ:7 Авто зогсоол – Хүй долоон худаг
- Хүй7:1 Төв цэнгэлдэх – Хүй долоон худаг
- Хүй7:2 Сүхбаатарын талбай – Хүй долоон худаг
