Дэлхийн аварга Аргентин 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн 16-гийн тоглолтод Египетийг 3:2-оор хожиж, тэмцээний хамгийн драмтай эргэн ирэлтүүдийн нэгийг бүтээлээ.
Египет тоглолтын 15 дахь минутад Яссер Ибрахимын мөргөсөн гоолоор тэргүүлж эхэлсний дараа Аргентины ахлагч Лионель Месси 11 метрийн торгуулийн цохилтоо хаалгаж, эхний үе Египетийн 1:0-ийн давуугаар өндөрлөв.
Хоёрдугаар үед Мостафа Зико 67 дахь минутад тооны харьцааг 2:0 болгож, Египет шөвгийн наймд шалгарахад тун ойртоод байлаа. Гэвч дэлхийн аваргууд бууж өгсөнгүй. 79 дэх минутад Кристиан Ромеро толгойгоороо гоолдож Аргентиний шигшээгийн эхний гоолыг оруулснаас ердөө дөрвөн минутын дараа Лионель Месси тооны харьцааг 2:2 болгон тэнцүүлэв. Харин нэмэлт цагийн хоёр дахь минутад Энцо Фернандес мөргөж ялалтын гоолыг оруулснаар Аргентин 3:2-оор ялалт байгууллаа. Ингэснээр Аргентин ДАШТ-ий шөвгийн наймд шалгарч, дараагийн шатанд Швейцарьтай учраа таарахаар боллоо